Ямар ч угаалгын машиныг ойролцоогоор жилд нэг удаа цэвэрлэх нь зүйтэй байдаг байна. Хэрэв танд зориулалтын нунтаг, цэвэрлэгч бодис байхгүй бол гар доорх зүйлсийг ашиглан угаалгын машинаа цэвэрлэх боломжтой юм.
Танд хэрэг болох зүйлс: Нунтаг сода, цууны хүчил
- Цууны хүчлээс шаардлагатай хэмжээгээр авч, угаалгын нунтаг хийх тасалгаа руу гоожуулна
- Нунтаг содыг тэнцүүтэй хэмжээний устай хольж, дээрхийн адил аргаар угаалгын машин руугаа хийнэ
- Хэрэв угаалгын машиныг цэвэрлэх тусгай тохиргоо байхгүй бол хамгийн удаан, халуун ус ашиглах горимыг сонгож хоосноор нь ажиллуулна