Бага насныхан гэлтгүй томчууд фэйсбүүк, олон нийтийн цахим сүлжээнд донтох болжээ. Хоёроос гурван удаа дуудахаас нааш асуултад хариу өгдөггүй.
Технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа өнөөгийн нийгэмд бид ухаалаг хэрэглээнээс татгалзах амаргүй. Гэсэн ч хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйг аврахын тулд ямар нэгэн алхам хийхээс өөр аргагүй болов. Хүний эрүүл мэндэд хортой гэдгийг мэддэг боловч ямар арга хэмжээ авахаа тэр бүр мэддэггүй.
Ялангуяа бага насны хүүхдэд хор хөнөөлтэй гэсэн гадан дотны хийсэн судалгаанууд бий. Олон улсын эрдэмтэд Wi-Fi сүлжээ нь ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд хортой нөлөө үзүүлдэг гэж баталж, бичиж байна. Түүнчлэн мэдрэл, нөхөн үржихүйн өвчлөлд хүргэж, тархины үйл ажиллагааг удаашруулж, зүрхэнд дарамт үүсгэн хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Төхөөрөмжөө унтраахгүй байх, унтхынхаа өмнө орондоо хэвтээд утсаараа интернэт ашиглах, дэрэн доороо утсаа хийж унтах зэрэг нь тархины эрүүл мэндэд хамгийн ихээр нөлөөлж барьсан тавьсанаа хурдан мартах, анхаарал төвлөрөх чадварыг муутгадаг байна. Мөн орондоо хөрвөөж, унтсан ч тав тухгүй унтаж, өглөө сэрэхэд бие хүнд, толгой өвдөж байгаа мэт сэрдэг.