Тангаргаа өргөөд удаагүй байгаа, дахин сонгогдсон ОХУ-ын Ерөнхийлөгч бас нэгэн сонирхол татахуйц үйлдэл хийжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Владимир Путин "КАМАЗ" машин жолоодож олны анхаарлыг татлаа. Тэрбээр шинээр ашиглалтад орж буй Крымийн гүүрний автомашины хөдөлгөөнийг нээх үеэр дээрх загварын автомашины жолооны ард суун, хэдэн арван ачааны тэргүүд бүхий цувааг тэргүүлэн гүүрийг нээсэн байна.
Сэтгэгдэл (2)