Америкийн Apple корпораци хоёр дахь үеийн шинэ iPhone SE гар утсаа ирэх есдүгээр сар гэхэд худалдаанд гаргана гэж мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжууллаа. Шинэ утас нь өмнөх загваруудтай адил байх болов ч дэлгэц нь хүрээ рамгүй байх юм байна. Төхөөрөмж нь TrueDepth-ийн технологиор хийсэн гэнэ.
Apple-ийн эх сурвалж iPhone SE утас нь эзнийхээ царайгаар таньдаг, утасгүй цэнэглэгчтэй байна гэж баталсан байна. Үнийг нь болон техникийн үзүүлэлтүүдийг нь одоохондоо зарлаагүй энэ шинэ утасны ар тал шилэн байх юм хэмээн riafan.ru мэдээллээ.