Эрчүүдэд зориулсан Playboy сэтгүүлийн 80-90-ээд оны од Фэрри Фосеттын хүү 33 настай Редмонд О'Нил саяхан Лос-Анжелосын нэгэн жижиг дэлгүүрээс 60 доллар дээрэмдсэн хэрэг үйлджээ. Тэрбээр худалдагчид хутга тулган мөнгө өгөхийг шаардаад касснаас 60 доллар аваад зугтсаныг цагдаагийнхан тэр дор нь саатуулсан байна.
1980-аад оны сүүлчээр эрчүүдийн сэтгүүлд усны улаан хувцастай бүсгүй хэмээн алдаршиж байсан фото модель бүсгүй уг нь хүүдээ сая сая доллар өвлүүлж үлдээсэн ч зөвхөн эрүүл мэнддээ л зарцуулах болзолтой юм байна.
Харамсалтай нь О"Нил хар тамхинаас хамааралтай болж хууль зөрчиж байсан нь нэг бус. Сая дэлгүүр дээрэмдэхдээ ч тэрбээр мансуурсан байсан учраас хар тамхи хэрэглэсэн, тэгээд дээрэм хийсэн хэргээр шоронд суух болж байна.
Сэтгэгдэл (1)