20 настай бүсгүй яг 5 настай хүүхэд шиг амьдарч байна АНУ-ын Кентукки мужийн 20 настай Макс бүсгүй яг л таван настай хүүхэд шиг биеэ авч явж, амьдардэг гэнэ. Түүний “асран хамгаалагч- аав” нь 31 настай, нөхөр Жонни нь гэнэ. Хосууд яг л аав охин хоёр шиг (Daddy Dom, Little Girl) амьдардаг байна. Үүнийг дэлхий дахинаа хосуудын нэг нь асран хамгаалагч, хүмүүжүүлэгч шиг, нөгөө нь яг хүүхэд шиг байхыг хэлдэг байна. Макс бүсгүй “Би том хүн байхыг хүсэхгүй байна. Би бол жижигхэн охин, Жонни бол миний аав” гэж ярьдаг байна. Макст өөрийгөө яг таван настай хүүхэд шиг авч явах өөрийн гэсэн дүрэм бий. Үүнийгээ зөрчих юм бол “аав” нь шийтгэнэ. Зөрчлийнх нь төлөө “аав” нь түүнийг утсаар яриулахгүй байж, зурагт үзүүлэлгүй, заримдаа бүр буланд зогсоож шийтгэнэ. “Охин”-д зөндөө олон тоглоом авч өгч, оройдоо үлгэр уншиж өгнө. Охин хөхөвч байнга хөхнө. Гэхдээ Макс ердийн л том хүн...Тэрээр гэрийн ажил хийж, үйлчилгээний байгууллагуудын тооцоо хийж, бусад хүмүүстэй энгийн харьцана. Гэхдээ л “аавынхаа” дэргэд бяцхан охин байх нь түүнд тааламжтай. Бүсгүй “Ийм харилцаа, төлөвийг олон хүн хэвийн бус гэж боддог байх. Гэхдээ энэ бол насанд хүрсэн хоёр хүнд өөрсдөд нь таалагдаж байгаа хэвийн л харилцаа. Ер нь бид гэртээ юу хийж байгаа нь хэнд ч хамаагүй, тэгээд ч тэдэнд ямар нөлөө үзүүлж байгаа юм” гэж ярьжээ.
Сэтгэгдэл (4)