Эн оны манай дэлхийн хамгийн хүчтэй хүнээр “хаадын тоглоом” зөгнөлт цувралын жүжигчин, исланд гаралтай Хафтор Юлиус Бьернссон тодорсон байна. Филиппиний нийслэл Манилд болсон тэмцээн зохион байгуулагчид фейсбүүк хуудсандаа The World's Strongest Man – 2018 тэмцээний дүнг зарлахдаа ингэж мэдэгджээ.
Тэмцээнд оролцогсод уламжлалт 16 үзүүлбэр үзүүлсний дотор нийтдээ 163 кг татах таван ачааг өргөх байснаас Бьернссон дөрвийг нь 41 секундэд амжиж өргөсөн байна.
Ингэснээр тэрбээр “Дэлхийн хамгийн хүчтэй хүн”, Европын хамгийн хүчтэй хүн” болон алдарт Шварценеггерийн “Arnold Strongman Classic” гашналыг нэг жилд бүгдийг нь хүртсэн анхны хүн болж байна хэмээн Fox News мэдээллээ.