History сувгийн уран бүтээл болох "Alone" реалити шоуны тавдугаар улирлын зураг авалт Монголын зэрлэг байгальд хийгджээ. Телевизийн уран бүтээлчид тус улирлыг хамгийн сонирхолтой, зэрлэг болно гэдгийг амлаж байгаа юм.
Шоуны оролцогч тус бүрт 10 төрлийн зэвсэг тараагдах бөгөөд оролцогчид хасах температурт хээр талд хонож, хорт могой, чоно зэрэг махчин амьтадтай нүүр тулж, амьд гарах шалгууруудыг давах хэрэгтэй болно. Түүнчлэн байгаа зэвсгүүдээ ашиглан амьдрах сууцаа барьж, хоолоо олж идэн зарим тохиолдолд ан хийнэ. Шоуны төгсгөлд байгалийн хүнд хэцүү шалгууруудыг тэсч "амьд" гарсан оролцогч 500,000 ам.долларын эзэн болно.
Тус шоунд зураг авалтын баг ажилдаггүй, харин оролцогчид телевизээс олгосон камерыг ашиглан бичлэгээ хийдэг нь тус шоуг улам бодит, сонирхолтой болгодог. "Alone" цувралын шинэ улирал зургаадугаар сарын 14-нөөс эхлэн History сувгаар цацагдахаар болжээ.
Монголын эрс тэрс цаг агаарт ямар оролцогч дасан зохицож, ялагч болохыг хамтдаа хүлээцгээе.