Өнгөрсөн пүрэв гарагт Ангарскийн орчим эхэлсэн Олон улсын модон баримлын “Лукоморье” наадамд дэлхийн 15 орны сийлбэрч урчууд оролцож байгаагийн дотор монголын урчууд оролцож байна. “Модон сийлбэрчдийн олон улсын найм дахь удаагийн энэ наадамд Орос, Япон, Энтхэг, Өмнөд Солонгос, Монгол, Эквадор, Герман, Колумб, Хятад, Бразил,л Аргентин, Турк, Белги, Израиль зэрэг 15 орны баг оролцож байна” гэж хотын захиргааны хэвлэлийн албаны мэдээнд дурджээ.
Оролцогсод энэ жил”Итгэл, Найдвар, Хайр” гэсэн гурван сэдвээр уран бүтээлээ хийж өрсөлдөх юм байна. Наадам 10 хоног үргэлжилж дүн нь тавдугаар сарын 20 гэхэд гарна.
2011 оноос эхлэн Эрхүү мужид болж байгаа энэ наадамд өнгөрсөн хугацаанд дэлхийн улс орнуудын 100 гаруй сийлбэрчид ирж оролцсон байна.
Өнгөрсөн онд Ангарскийн Саватеевка тосгонд болсон “Лукоморье-2017” наадамд Япон, Бразилийн багийн сийлбэрчид түрүүлсэн юм.