2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах улсыг тодруулах үед АНУ, Мексик, Канад гурав хамтран ялсан тохиолдолд тус тэмцээнээс 11 тэрбум ам.долларын орлого олж чадна гэдгээ дээрх гурван улс Олон улсын хөл бөмбөгийн холбоонд /ФИФА/ амлалаа. Энэ тухай Олон улсын спортын хэвлэлийн холбоо /AIPS/ мэдээлсэн байна.
Ийм амлалтыг АНУ-ын хөл бөмбөгийн холбооны тэргүүн Карлос Кордейро, Мексикийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Десио де Мария, Канадын Хөл бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Питер Монтополи нар Брюссель хотод мягмар гарагт болсон AIPS-ийн их хурлын үеэр өгчээ.
11 тэрбум ам.доллар гэдэг нь өмнөх ДАШТ-ий үеэр олсон орлогоос 2 дахин илүү байгаа юм. Энэ нь 2026 оны ДАШТ-нд анх удаагаа 48 баг оролцох болсонтой холбоотой аж.
6 дугаар сарын 13-ны өдөр Москва хотноо болох ФИФА-гийн их хурлын үеэр ДАШТ-2026 болох газрыг тодруулах юм. АНУ, Канад, Мексик гурваас гадна Марокко улс тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж байгаа ажээ.