“Карибын тэнгисийн дээрэмчид” киногоороо монголчуудын танил болсон жүжигчин Жонни Депп архидан согтуурсан үедээ зодоон хийсэн байна. Тэрбээр лос-Анжелас хотод явагдаж байсан “Төөрдөг байшин” киноны зураг авалтын үеэр танхайрчээ.
Тухайн өдөр Жонни Депп согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж, өдөржин ажлаа хийгээгүй бөгөөд талбайг чөлөөлнө үү гэсэн шаардлага тавьсан менежертэй муудалцаж, маргалдсан аж. Улмаар маргаан ширүүсч эр биеийн хүч үзэхээр шийджээ.
Нэрт жүжигчин шаардлага тавьсан ажилтны цээж рүү цохисон ч тийм хүчтэй байгаагүй, сулдсанд бачуурч нөгөө залууг өдөж, орилж хашгирсан гэнэ. Эрхэм жүжигчин “Алив ээ, чи намайг цохиодхооч, чадах юм бол 100 мянган ам.доллар өгье” хэмээн аархсан байна.