Өнгөрөгч 2017 онд дэлхий нийтээрээ ачлж жжуулчлагчдын тоо долоон хувь өсч 1,3 тэрбумд хүрсэн гэж Дэлхийн аялал жуулчлалын байгууллага World Tourism Barometer тооцсон байна.
Ер нь жуулчдын тоо 2010 оноос жил бүр дунджаар дөрвөн хувь өсч байсан бол энэ долоон жилд хамгийн өндөр нь 2017 онд болж байгаа юм байна.
Газар дундын тэнгис, Европ тивд жуулчлагчдын тоо найман хувь өссөн бол ази номхон далайн бүсэд зургаа, Ойрхи дорнодо тав, америк тивд гурван хувь өсчээ.
Европ тивд өнгөрсөн онд 671 сая хүн аялж жуулчилсан нь өмнөх оноосоо найман хувь өссөн үзүүлэлт бол баруун европт энэ өсөлт 7, төв болон уумард, зүүн европт таван хувь өсчээ.
Ази номхон далайд аялагчдын тоо өмнөх оноосоо зургаан хувь өсч 324 саяд хүрсэн байна. Эндээс хамгийн их жуулчин хүлээн авсан нь Зүүн өмнөд азид жуулчдын тоо 2016 оноос найман хувь өссөн гэнэ.
Америк тив өнгөрөгч онд 207 сая жуулчин хүлээн авсанаас Өмнөд Америкт ирсэн жуулчдын тоо өмнөх оноосоо 7 хувь өссөн байна. Төв Америк Карибын сав газарт “Ирма”, “Мария” хар салхи болсноос ч тэр үү жуулчдын тоо өмнөхөөсөө дөнгөөж дөрвөн хувь л өссөн үзүүлэлт байна.
Франц 88,9 сая жуулчин хүлээн авсан бол Испанид 82,2, АНУ 72,9, Хятадад 59,3, Италид 57,8 сая жуулчин зочилсон байна.