ОХУ-ын Омскийн газар тариалангийн аж ахуйн нэгжүүд Хятад, Монголд өөрсдийн бүтээгдхүүнээ 50 хувь хямдруулж олгохоор шийдвэрлэсэн байна. Омск муж бүтээгдхүүн тээвэрлэх, гадаадад гаргах Засгийн газрын тусгай хөтөлбөрт хамрагдсан болохоор 2017 оны аравдугаар сарын 1-нд хураан авсан бүтээгдхүүнээ 50 хувь хямдруулах болж байгаа юм байна.
Энд гол бүтээгдхүүн нь хүнсний ногоо, жимс, үр тарианы бүтээгдхүүн, мах, махан бүтээгдхүүн, сүү, сүүн бүтээгдхүүн, чихэр, шар айраг, спиртийн агууллагагүй бүтээгдхүүн, мөхөөлдөс байх юм.
ОХУ-ын засгийни газрын энэ хөтөлбөрийг өнгөрсөн онд Новосибирск, Челябинск суж, Алтайн хязгаарууд хэрэгжүүлсэн бол энэ онд Омск, Кемеров, Курган мужуудад хэрэгжүүлж байна.
Бүтээгдхүүнээ борлуулах гол чиглэл нь Приморийн хязгаарын далайн боомтоор Монголд, Казахстанаар дамжуулан Хятадад Азербайжан, Иран, Энэтхэг улсуудад бүтээгдхүүнээ гаргах юм байна. baikal24.ru сайт мэдээллээ
Сэтгэгдэл (2)