Төмөр зам, галт тэрэг олон зуун жилийн түүхтэй ч өнөөдөр энэ салбарт техникийн дэвшил түргэн нэвтэрч асар хурдтай тээврийн хэрэгсэл орж эхэллээ. Манай гариг дээрх хамгийн хурдан 10 галт тэргийг танилцуулж байна.
10. THSR 700T. Цагт 315 км хурдалдаг. Тайваний нийслэл Тайбуйгаас өмнө зүгийн Гаосюн хүртэл аялдаг энэ галт тэрэг тансаг вагонууддаа 1000 орчим зорчигч тээвэрлэнэ.
9. InterCity Express (ICE). Цагт 320 км хурдална. Германы Страсбургээс ППарис ортол зорчигч тээвэрлэхээс гадна германы бүхий л нутгаар зорчино. Одоо Орос худалдан аваад Москва-Доод Новогород, Москва-санкт-Петербург чиглэлд явуулж байгаа.
8. Eurostar Eurostar. Цагт 334,7 км хурдалдаг. Их Британид үйлдвэрлэсэн энэ галт тэрэг Ла-маншийн хоолой доогуурх хонгилоор Белги, Франц руу зорчдог. Ердийн хурд нь цагт 300 км энэ галт тэрэг 2003 онд 334,7 км хурдалсан.
7. KTX Sancheon KTX Sancheon. Цагт 352 км хурдална. Өмнөд Солонгост 2009 онд явж эхэлсэн энэ галт тэргийг францын хурдан галт тэрэг TGV галт тэрэгний загвараар Hyundai Rotem фирмд үйлдвэрлэсэн. Тансаг вагонуудад нь 363 зорчигч сууна. Йонсан — Кванчжу — Мокпхо болон Сөүл — Пусан гэсэн хоёр чиглэлд зорчдог.
6. ETR-500 (Elettro Treno Rapido 500). Цагт 362 км хурдалдаг. Италид бүр 25 жилийн өмнө үйлдвэрлэж ердийн үед цагт 300 км хурдалдаг ч 2010 онд Флоренц-Болоньен замд цагт 362 км хурдалсан. Хурдлах дээд боломж цагт 400 км гэж байгаа ч санхүүгийн дутагдлаас болоод шинэ галт тэрэг үйлдвэрлэхийг хойшлуулсан.
5. AVE Talgo-350 AVE Talgo 350. Цагт 365 км хурдална. Испанийн төмөр замын Ренфе-Операдор компанийн худалдааны тэмдэг Alta Velocidad Española-гийн товчилсон нэр. Мадрид- Вальядолид, Мадрид- Барселонийн хооронд зорчдог энэ галт тэрэг 320 зорчигчийн суудалтай. Загвараасаа болоод “нугас” гэсэн хоч авсан.
4. CRH380A CRH380A. Цагт 486,1 км хурдалдаг энэ галт тэрэг хятадын Шанхай хотоос Нанжин хотын хооронд 500 хүн тээвэрлэдэг. Сүүлд нь Ухань — Гуанжоу, Шанхай – Ханжоу гэсэн маршрут бас нээсэн.
3. Shanghai Maglev Train. Цагт 501 км хурдалдаг. Соронзон замаар зорчдог өндөр хурдны энэ галт тэрэг 2004 оноос Шанхайд явж эхэлсэн. Дундаж хурд нь 431 км боловч 2003 онд цагт 500 км хурдалж дээд амжилт тогтоосон байна.
2. TGV POS TGV POS. Францын цагт 574,8 км хурдалдаг энэ галт тэрэг Франц, Швейцари, Франц-Гехрманы хооронд зорчдог. Дундаж хурд нь 320 км гэдэг ч 2007 онд 574,8 км хурдалж дээд амжилт тогтоосон байна.
1. Shinkansen. Цагт 581 км хурдалдаг энэ галт тэрэгний нэр нь “шинэ зам” гэсэн утгатай. Өөрөөр энэ галт тэргийг “сум” гэж нэрлэх нь ч бий. Японы Осака-Токио хотуудын хооронд ердөө хоёр цаг хагас хугацаанд л зорчино.
Сэтгэгдэл (2)