Жони Депп энэ удаа Labyrinth кинонд Лос-Анжелосын цагдаагийн газрын мөрдөгчийн дүрд тоглож байгаа юм байна. Харамсалтай нь тэрбээр зураг авах үеэр байнга архи уун, тамхи татаж бүр найруулагчийн ажлыг хүртэл зааж зааварлан төвөг учруулж байжээ.
Эцсийн эцэст менежер нь найруулагч Брэд Фурманд хандан нөхцөл байдлыг сайжруулахын тулд холливудын одод шаардлага тавьтал Жони Депп өөдөөс нь хашгиран “Чи хэн юм, юундаа инээгээд байгаа юм” хэмээн хөл рүү нь өшиглөжээ. Тэр ч бүү хэл “Чи намайг цохиодох л доо, би чамд үүний чинь төлөө 100 мянган доллар өгье” гэж хашгирч байсан гэж нүдээр үзсэн хүмүүс гэрчилжээ.
Найруулагч Брэд Фурман энэ талаар “Хэвлэлийнхэн үүнийг хэт дэвэргэж байна. Жони Депп зургийн группын бүхий л хүмүүст хүндэтгэлтэй ханддаг” гээд “Кино гэдэг чинь бөөн бухимдал шүү дээ” гэсэн байна.