Бразилын Сан-Паулу мужийн Виньеду хошуунд бэрийг хуриманд нь авчирч явсан нисдэг тэрэг буухынхаа өмнөхөн нам өндрөөс унаж осолдсон хэрэг гарсан байна. Телевизийн Globo сувгийн мэдээлснээр бол зорчигчдоос гурван хүн бэртэж гэмтсэнийг аврах албаныхан нисэгчийн хамт дөнгөж гаргаж аваад байтал нисдэг тэрэг шатжээ. Хөнгөнөөр шархадсан гурван хүнийг эмнэлэгт хүргэсэн бол хуримын бэр азаар гэмтэж бэртээгүй байна.
Хэдийгээр осол гарч золгүй явдал тохиолдсон ч гэсэн хосууд хуримын ёслолоо үргэлжлүүлсэн байна хэмээн tass.ru мэдээллээ.