“Боловсрол суваг” телевиз “Endemol Shine Group”-ийн албан ёсны эрхтэйгээр “Яг түүн шиг” шоуг хоёр жил дараалан амжилттай зохион байгуулсан билээ. Харин энэ жилийн “Яг түүн шиг-3 ”шоуны эхний дугаар өчигдөр үзэгчдийн хүртээл болж шоуны эхний дугаарын ялагчаар дуучин, ая зохиогч Б.Нацагдорж тодорсон юм. Тэрбээр алдарт дуучин Beyonce-гийн дүрд тун чадварлаг хувирч “Яг түүн шиг” “Love on top” дууг дуулж гурван сая төгрөгийн эзэн болж, шүүгчдээс магтаалын үг сонсов.
Шүүгч Б.Амархүү: Үнэхээр Beyonce-той адилхан байна. Нүүр хувиргалтынхан мундаг байлаа. Чи түүний эрч хүчийг харууллаа. Бүжиглэлтэд жаахан анхаарах хэрэгтэй болов уу.
Шүүгч Х.Оюунбилэг: Баяр хүргэе. Beyonce хоолойны цар хүрээ томтой энэ дуунд дөрвөн удаа хоолойн өнгөө дээшлүүлдэг. Эмэгтэй хүний тэр нарийн өнгийг чи ингэж гаргаж байгаад баяр хүргэе. Царай бол Нацагаа биш Beyonce харагдаж байна.
Шүүгч Г.Ганхүү:Чамайг сахалгүй харсан чинь сонин харагдаад байна. Чи бүжиглэлтдээ Beyonce-гийн хэцүү хөдөлгөөнийг эрэгтэй хүн гэхэд гайхамшигтай гаргаж чадлаа. Дээрээс нь чи өөрөө Beyonce-гийн хамгийн хүнд дууг сонгож баяр хүргэе. Чи өндөр босго тавилаа даа хэмээн магтав.
Ингээд уншигч та бүхэндээ “Яг түүн шиг -3” шоуны эхний дугаарын ялагчаар тодорсон Б.Нацагдоржийн үзүүлбэрийг хүргэж байна.