Америкийн эрдэмтэд гахайн толгой их биеэс нь салгасан байхад 36 цаг ажилладгийг тогтоолоо гэж Nature сэтгүүл мэдээлсэн байна.
Эрдэмтэд эл судалгаагаа өндөр хүчин чадалтай технологийн тусламжтай хийж цус сэлбэх синтетик төхөөрөг болон цусны эргэлтийг дэмжих шахуурга, цус шингэлэгч болон хүчилтөрөгчийн аппарат ашиглажээ. Ингэхэд гахайн тархины тэрбум орчим эс идэвхтэй ажиллаж байсан байна. Эрдэмтэд гагцхүү туршилтын үед амьтны ой ухаан хадгалагдан ажиллаж байгаа эсэхийг тогтоож чадаагүй байна.
Гэхдээ эл судалгаа, туршилтыг амьтан хамгаалах нийгэмлэг, ёс зүйн хороо, иргэд шүүмжилж маргаантай байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)