5-р сарын 3-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 2018 оны Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэл ажил үндсэндээ дууссан талаар мэдэгдлээ.
Тэрээр: "Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлд зориулж Орос улсын зүгээс хангалттай сайн гүйцэтгэлтэй ажлуудыг хийлээ. Хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээнийг зохион явуулах гэж буй мужийн дарга нарыг бэлтгэл ажилд байнга анхаарал хандуулахыг шаардахын зэрэгцээ хөл бөмбөгийн дэлхийн цомын тэмцээний үеэр аюулгүй байдлыг дээд зэргээр хангахын тулд Аюулгүй байдлын хэлтсийг "нягт нямбай" ажиллахыг шаардсан." гэв.
Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 6 сарын 14-нөөс 7 сарын 15-нд ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд зэрэг явагдах болно. Мөн одоогийн байдлаар Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбарын 89 хувь нь зарагдсан байна.