АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын нүцгэн баримлыг Лос-Анжелос хотын дуудлага худалдааны Julien's Auctions танхимд 28 мянган доллараар худалдлаа гэж The New York Post сонин мэдээллээ.
Нүцгэн хөшөөг худалдан авсан Зак Беганс гэгч үүнийгээ Лас-Вегас хотын хий үзэгдлийн музейд өгнө гэжээ. Трампын энэ баримал нь 2016 онд Indecline төрийн бус байгууллагаас америкийн Нью-Йорк, Лос-Анджелес, Сан-Франциско, Сиэтл зэрэг хэд хэдэн хотод нэгэн зэрэг гаргасан хэдэн баримлаас бүтнээрээ үлдсэн цор ганц баримал нь юм байна. Бусдыг нь танхайчууд эвдэн сүйтгэж хаяжээ.
Беганс урлагийн энэ бүтээл нь цаг хугацаа өнгөрөх тутам үнэд орно, тэр үед нь илүү үнээр зарна гэж төлөвлөж байгаа гэнэ.
Тэгээд ч Трампын энэ баримал олон нийтийн дунд бөөн яриа болж байгаа болохоор өөрт нь сонирхолтой санагдсан гэжээ. Indecline төрийн бус байгууллага ч энэ хөшөө бол 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Трампын эсрэг давалгаалж байсан эсэргүүцлмийн бэлгэ тэмдэг болно гэж мэдэгджээ хэмээн iz.ru мэдээллээ.