Тавдугаар сарын 3-ны энэ өдөр дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдлаас та бүхэнд хүргэе.
1715 - Умард Европ болон Умард Азийн зарим орнуудад сарны бүтэн хиртэлт тохиов.
1802 - АНУ-ын нийслэл Вашингтон хот албан ёсоор байгуулагджээ.
1830 - Кантербюри болон Уитстаблын төмөр замын компани дэлхийд анх удаа арилжааны зорилгоор төмөр замын үйлчилгээг нэвтрүүлжээ.
1837 - Грекийн нийслэл Афин хотод Афиний их сургууль байгуулагдав.
1849 - Германы Дресден хотод "Тавдугаар сарын хувьсгал" эхэлжээ. Энэ нь нэг жилийн хугацаанд үргэлжилсэн хувьсгалт нөхцөл байдлын сүүлийнх нь байсан юм.
1855 - Америкийн адал явдал хайгч, аялагч Уиллиам Уолкер 60 эрийн хамтаар Никарагуа улсыг зорив.
1860 - Швед-Норвегийн хаан ширээнд XV Чарльз суужээ.
1921 - Ирландын засаг захиргааны тухай хуулиар Ирландыг Өмнөд болон Умард Ирланд гэж хоёр хуваажээ.
1937 - Америкийн нэрт зохиолч Маргарет Митчелийн "Салхинд туугдагсад" зохиол Пулитцерийн шилдэг зохиолын шагнал хүртэв.
1952 - АНУ-ын Нисэх хүчний дэд түрүүч Жозеф О.Флетчер, Уиллиам П.Бенедикт нар цэргийн нисэх онгоцоор "Хойд Туйл"-д газардав.
1960 - Нидерландын нийслэл Амстердам хотод Анна Франкын гэр музей байгуулагдав.
1973 - АНУ-ын Чикаго хотноо сүндэрлэсэн 108 давхар "Сийрс" цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга болжээ.
1978 - АНУ-ын Калифорни мужид төвтэй "Digital Equipment" корпораци дэлхийд анх удаагаа цахим шууданг зүүн эргээс баруун эргийн хооронд илгээв.