БНХАУ-ын Тяньжин хотноо болсон мото спортын олон улсын тэмцээнд Монголын тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Халиунболд түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаалаа. Мэргэжлийн мотоциклчид оролцдог “А” зэрэглэлийн энэхүү тэмцээнд БНХАУ, Монгол, Япон, Казахстан, Иран, Францын баг тамирчид хурд, хүч, ур чадвараа сорин өрсөлджээ.
Тэмцээний гол өрсөлдөөнийг Японы алдарт “Ямаха” багийн өндөр туршлагатай тамирчид улам ширүүн болгосон бөгөөд манай тамирчин Э.Халиунболд ур чадвараа харуулан уг уралдааны хоёр гараанд итгэл төгс түрүүлсэн талаар Монголын авто, мото спортын холбооноос мэдээллээ
Сэтгэгдэл (1)