Statista сайт манай гаригийн иргэдээс аль улсын иргэд 2017 онд хамгийн их шар айраг уусныг судалгаагаар гаргажээ. Энэ судалгаанд дорнод европын орнуудыг голдуу хамруулсан байна.
Чехийн нэг хүн жилд дунджаар 137,4 литр шар айраг ууж байгаагаараа жагсаалтыг тэргүүлсэн бол нэг иргэн нь жилд 98,1 литр шар айраг уудаг Польш аман хүзүүджээ. Германы нэг иргэн жилд 95,9 литр шар уудаг гэнэ.
Ингээд цааш нь Австричууд 95,5, литвачууд 92, Хорватууд 81,2, ирланд хүн 79,2, латви хүн 76,8, словени 76,5, румын 75,6 литр шар айраг уудаг байна.
Европын бус улс орноос америкийн нэг иргэн жилд 74,9 литр шар уудгаараа тэргүүлдэг юм байна.
Манай умард хөрш оросын нэг иргэн жилд 53,8 литр шар айраг уудаг гэж тус улсын статистикийн байгууллага гаргасан байдаг.
Шар айрагны хэрэглээ ер нь дэлхий дахинд буурч байгаа гэж мэдээлж байна. 2015 онд шар айрагны хэрэглээ сүүлийн 30 жилд анх удаа 0,3 хувь буюу 183,8 тэрбум литрээр буурсан байна. Энэ нь дэлхийн шар айрагны зах зээлийн 25 орчим хувийг эзэлдэг Хятадын иргэдийн шар айраг уух нь багасч байгаатай холбоотой юм байна.
Сэтгэгдэл (1)