Монголчууд дэлхийн бүх улс оронд аялж бядан явах эрхтэй болсноор газар орон үзэж аялах нь жилээс жилд нэмэгдсээр байна. Нөгөө талаар эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд хүмүүс зуны амралтаа аятай тухтай өнгөрүүлэх сонирхол их. Гэхдээ улс орны эдийн засаг, иргэдийн амьжиргааны байдал зэргээс шалтгаалаад тэр бүрий хүссэн улс орноодоо явж чадахгүй нь бий. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаатай холбогдуулан аялж зочлоход хамгийн хямд өртөгтэй, гэхдээ үзэж сонирхох зүйл элбэгтэй 10 улсыг нэрлэж байна.
1.Армян
Үнэ: Кебаб нэг доллар бол ердийн кафед өдрийн хоол гурван доллар. Зоогийн газарт нэг удаад ердийн хооллоход 4-5 доллар. Нийслэл Ереванд зочид буудлын хоёр ортой өрөө 30-40 доллар л болно. Хотын захын буудлууд бүр ч хямд.
Энэ улсад нийслэл Ереван, Севан нуур, Ванадзор, Лорын хавцал, Хор Виралын хийд, Араратын уулс, Воротанагийн хөндий. Татевын хийд гээдз үзэх зүйл арвин.
2.Азербайжан
Үнэ: Өдрийн болон оройн хоол зоогийн газарт нэг их үнэтэй биш 11 доллар, зочид буудлын хоёр ортой өрөө нэг хоногт 40 доллар.
Энд Галт цамхаг, Гобустаны галт уул, Гобустаны цогболбор дахь хадны бичээс, гэрлээгүй бүсгүйн цамхаг, Атешгахын ариун газар...
3.Серби
Үнэ: Түргэн хоолнууд хоёр доллар орчим. Ердийн зоогийн газар үдийн хоол 10 доллар. Нийслэл Белградад зочид буудлын хоёр ортой өрөө 35-45 доллар. Байр түрээсэлбэл 25-35 доллар.
Үзчихмээр газар бол нийслэл Белград, шинэ цэцэрлэг, Тара болон Фруш уулысн үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дрина гол, Кустриц киноны зураг авахд зориулж бүтээсэн эртний тосгон болох Дрвенград....
4.Тунис
Үнэ: Шакшуштай төстэй нутгийн хоол юм уу, шөл зэрэг нь гудамжинд гурван доллар. Зоогийн газарт үдийн хоол идвэл найман доллар. Хямд буудал нэг их олон биш ч гэлээ олж чадвал энгийн өрөө 20 доллар байхад хангалттай.
Газар дундын тэнгисийн наран шарлагын газар, Жебра, Хаммамете, Сиди-Бу-Саид арлууд дээр очвол Грекээс ялгаагүй. “Оддын дайн” киноны зураг авсанМатмате дахь газар доорх сууц гээд үзэх газрууд энэ улсад бий.
5.Узбекистан
Нэг их үнэтэй биш кафе, зоогийн газар зөндөө. Ёстой гудамжны булан бүрт бий. Хоёр хүн өдрийн хоол идэхэд 35 доллар, зочид буудлын өрөө 30 доллараас эхэлнэ.
Энэ улсад Чарварын усан сан, Ард түмнүүдийн найрамдлын талбай, Чимган уул, Шахи-Зиндагийн бунхны цогцолбор, Самарканд, Гур-Эмирийн бунхан, Накшбандийн цогцолбор....
6.Гүрж
Үнэ: Гүржид гудамжны хоолноос их юмгүй. Эндээс хооллоход нэг хагас доллар байхад л болно. Кафед өдрийн хоол идвэл 5-6 доллар болчихно. Нутгийн хинкали бол ердөө 25 цент. Үүнээс 10-ыг авчихсан байхад нэг хоногт хүрэлцээтэй.
Нийслэл Тбилис, Батумид хоёр ортой өрөө 40 орчим доллар байр түрээсэлбэл хоногт 30 доллар. ХОтын захдуу жижиг зочид буудал 15,30 доллар.
Энэ оронд нийслэлээс гадна Гүржийн цэргийн зам, Варзиа дахь хавцлын хот, Сингаги, Батуми, Сванети, хар далайн эрэг....
7. Энэтхэг
Үнэ: Энэтхэгт гудамжны хоол нэг их үнэтэй биш. Эндээс 80 центээс аваад сайндаа л 2,5 доллараар хооллочихно. Жуулчдад зориулсан зоогийн газарт бол 3-6 доллар дундаж үнэ. Буудлын тухайд 5-8 доллартай бол дээвэр хана олдоно, агааржуулагчтай ерийн өрөө 10-15 доллар.
Үзэж сонирхох гайхамшигт зүйл захаас аваад...Агра, Таж Махал, Хималайн уулсын орчим, Мумбай. Химичал, Прадеш, Уттаракханд.....
8.Польш
Үнэ: Халуун хоол найман доллар.. Хоёулаа зоогийн газарт оройн хоол идэхэд 25 доллар. Нийслэл Варшавт хоёр ортой энгийн өрөө нэг их үнэтэй биш зочид буудалд 20 доллар.
Варшавын шилтгээнт талбай, Хуучин талбай, Краковын зээлийн талбай, Вавель шилтгээн, Мариенбург, Освенцимын хорих лагерь....зэргийг зорьж очин үзэж болно.
9.Египет
Үнэ: Гудамжны хоол нь нэг их үнэтэй биш, дунджаар гурван доллар. Зоогийн газарт бол 4-7 доллар хангалттай. Жижиг буудлын өрөө 15 доллар, гайгүй нэг буудлын өрөө нь 25-30 доллар.
Энд нийслэл Каир, Александрия хот, хаадын хөндий. Нил мөрөн, Асуаны далан, Улаан тэнгисийн наран шарлагын газар, Синаин хойг.
10. Казахстан
Нэг их үнэтэй биш кафед өдрийн хоол 12 доллар. Зоогийн газарт хоёр хүний 45 доллар. Нийслэл Астанад хоёр ортой өрөөний үзнэ 35 доллараас эхэлнэ.
Сэтгэгдэл (4)