T-Mobile компаний гүйцэтгэх захирал Жон Лежер албан тушаалаа үргэлжлүүлэн хаших бол Sprint компанийн гүйцэтгэх захирал Марсело Клаур шинэ компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллахаар тохиролцжээ.
Америкийн үүрэн холбооны салбарт тус бүр гурав болон дөрөвдүгээр байрт эрэмбэлэгддэг эдгээр компаний цаашдын үйл ажиллагааны томоохон зорилтуудын нэг нь хэрэглэгчдэд утасгүй 5G технологийг өндөр хурдтай, үнэ багатай хүргэх гэнэ.
“Хятад Америкийг 5G технологийн хөгжүүлэлтээрээ ардаа орхиж байна. Үүнийг зүгээр хараад суух боломжгүй” хэмээн үзэж байгаагаа Жон Лежер ярилцлагадаа дурджээ. Харин Марсело Клаур энэ талаар “Америк 5G тенхологийн тэргүүлэгч байх ёстой. Үүний тулд манай хоёр компани нэгдэх нь цорын ганц зам юм. AT&T болон Verizon энэ чиглэлд бидэн шиг ажиллах боломжгүй” хэмээн бодож байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNBC