Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний цом дэлхийг тойрсон аялалаа дуусгаж ОХУ-ын Владивосток хотод ирсэн байна. Цомыг тус хотын захирагч Андрей Тарасенкогийн хамт орос уламжлалын дагуу үндэстний хувцастай эмэгтэйчүүд талх, давс барьж угтсан гэж “Спутник” агентлаг мэдээлэв. Андрей Тарасенко сэтгүүлчдэд “ДАШТ-ийн цом манай хотод ирсэн нь энэ хот дахин бий болохтой хэмжээний зүйл бидний хувьд их чухал үйл явдал юм” гэжээ. Владивосток хотод цомыг хөлбөмбөгчин Гильберто Силва болн ДАШТ 2018-ын албан ёсны төлөөлөгч ВикториаЛопириова, Наталья Водианова нар харж хамгаалах юм байна. Мөн энэ цом нь Владивосток хотоос гадна ОХУ-ын Новосибирск,Екатеринбург, Самара,Казань, Доод Новгород, Доны Ростов, Санкт-Петербург болон Москва гэсэн найман хотуудаар аялах аж. Тус хотын эрх баригчдын хэлснээр хотын төвд хиймэл талбайтай жижиг хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн барина гэж мэдэгдэв. ДАШТ-ын цомын ОХУ-ыг тойрох аялал өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд Москва хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнгээс эхэлсэн. Ингэснээр есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл ОХУ-ын 16 хотод цом очсон байна. Харин өнгөрсөн оны нэгдүгээр сарын 22-нд Лондон хотоос олон улсаар орох аялалаа эхлүүлсэн юм. Нийт 51 орноор зочилсон цомын аялал Япон хүрснээр өндөрлөсөн аж.