Дорнод бүсийн плей-оффын нэгдүгээр шатны тоглолтууд өндөрлөлөө. Өнөөдрийн тоглолтонд Леброн Жэймс 45 оноо, самбараас бөмбөг авалт ес , оновчтой дамжуулалт долоо , бөмбөг таслалт дөрөвийг гүйцэтгэн өөрийнхөө эрин дуусах болоогүйг сануулав. К.Лав 14 оноо, зургаан самбар, Т.Томпсон 15 оноо, арав самбараас бөмбөг авалт, Ж.Р.Смит 11 оноо, Ж.Хилл 11 оноо авсан байна. Эсрэг багаас В.Оладипо 30 оноотойгоор багаа тэргүүлэв.
Эхний гурван үе өрсөлдөөнтэй болж 76-74 харьцаатайгаа Кливлэнд ялимгүй давамгайлсан. Сүүлийн үед 29 оноо авсан 27-г алдсанаар Л.Жэймсийн Морьтон цэргүүд дараагийн шатанд шалгарлаа.