Бүгд Найрамдах Намын дарга Б.Жаргалсайхан шулуухан яриа хөөрөөтэй нэгэн. Тэгвэл тэрбээр саяхан нэгэн яриандаа монголчуудынхаа талаар ингэж хэлжээ.
Тэрээр "Гадаадад явахдаа явах өдөр нь, урд өдөр нь маш сайн усанд орж байх хэрэгтэй юм байна. Дээр нь хувцсаа угааж хими цэвэрлэгээнд өгсөн, угааж индүүдсэн хувцастай явж баймаар байна. Тэгэхгүй бол бид нараас аягүй муухай үнэр үнэртдэг гэнэ ээ. Тэр Япон ч, Солонгос ч гаднынхан хэлж байна. Нэгт аягүй их мах үнэртдэг, аягүй их хөлс үнэртдэг, угаар утаа үнэртдэг. Тэгэхээр бид бас улс орныхоо нэр нүүрийг бодож, Монгол хүний нэр нүүрийг бодож, бид чинь Алтан Ургийнхан шүү дээ, аугаа их Чингис Хааны алтан ургийнхны ач гуч нар шүү дээ. Тийм учраас бүх юмаараа бусдын өмнө илүү харагдахын төлөө бид ажиллаж амьдрах хэрэгтэй. Тийм учраас энэ усанд орох асуудлыг жоохон анхаарч баймаар. Ер нь нийтээрээ бид нар бүгдээрээ усанд их сайн орж, ариун цэвэр сахих ёстой юм билээ" хэмээсэн байх бөгөөд хотын утааны асуудал, хөрсний бохирдол, гэр хорооллыг хөгжүүлэх тал дээр өөрийн гэсэн байр суурьтай мөн үүнийг шийдэх гарц гаргалгаатай явдгаа ч дурдаад авсан удаатай.
Сэтгэгдэл (4)