Амралтын өдрөөр Улсын филармонид суут хөгжмийн зохиолч Л.Бетховены III концертыг төгөлдөр хуурч У.Ану эгшиглүүлэх нь. АНУ-ын Даллас хотын “Southern methodist university”-д магистр хамгаалахаар суралцаж буй түүнийг тоглолтоо хийхээр эх орондоо ирээд байхад нь ярилцлаа.
-Байгаль дэлхий өнгөө сольж буй энэ цагт анхныхаа тоглолтыг Монголдоо хийхээр ирсэн тантай уулзахад сайхан байна. Эх орондоо ирээгүй удаж байна уу?
-Юуны түрүүнд “Монголын үнэн” сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Би Хөгжим бүжгийн коллежид таван настайдаа элсч 2012 онд төгссөн. 2013 онд бакалаврын зэрэг хамгаалахаар Нью-Йорк хотыг зорьсон. Зуны улиралд болж өгвөл Монголдоо ирж амрахыг хичээдэг. Сүүлийн жилүүдэд хичээлийн цаг, тоглолттойгоос шалтгаалан эх орондоо ирэх цаг зав хомс болсон. Би 2017 онд сургуулиа төгсөөд одоо Даллас хотод магистраа хамгаалахаар суралцаж байна. Хичээл, ажлынхаа хажуугаар бие даасан уран бүтээлд анхаарах хэрэгтэй. Тиймээс анхны тоглолтоо Монголдоо хийхээр ирээд байна.
-Урлагийн гэр бүлд төрсөн учир хөгжимлөг орчинд өссөн байх. Төгөлдөр хуурч болох сонголтыг хийхэд нөлөөлсөн хүн бий юү?
-Манай ээж дуурийн дуучин байсан. Хүүхдүүдээ төрүүлээд тайзнаасаа бууж СУИС-д багшилсан юм. Үүнийхээ хажуугаар хувийн сургуульд багшилж байгаад тэтгэвэртээ гарсан. Намайг дөрвөн настай байхад эгч маань Хөгжим бүжгийн коллежид элссэн. Тэр үед ээж эгчид зориулан төгөлдөр хуур авч өгсөн нь намайг төгөлдөр хуурч болоход нөлөөлсөн гэж хэлж болно. Дөрөвхөн настай ч төгөлдөр хуураас хараагаа салгаж чаддаггүй тийм л охин байсан гэдэг. Тиймээс ээж маань миний сонирхлыг мэдэж Хөгжим бүжгийн коллежид элсүүлсэн хэрэг. Тухайн үед төгөлдөр хуураас гадна хийлийн ангид шалгалт өгч тэнцсэн ч би хүсэл мөрөөдлөө дагасан.
-Хөгжим бүжгийн коллежоо төгсөөд гаднын ертөнцтэй танилцахад ямар санагдаж байв. Ялангуяа Америкийн хөгжмийн сургуулийн сургалтын хөтөлбөр манайхаас ондоо байж таарна?
-Америкийн сургуулиуд оюутныг бие даалгаж сургадаг. Анхны хичээлээсээ төгөлдөр хуур тоглож эхэлсэн нь Монголоос ялгаатай санагдсан. Монголд эхний гурван долоо хоног бүтээлээ давтдаг. Бас багшийн заавар зөвлөгөөгөөр хичээллэдэг бол тэнд бүх зүйл өөрөөс шалтгаалдгаараа ялгаатай. Би Монголд байхдаа Л.Бетховен, А.Моцарт, С.Бах зэрэг дэлхийн суутнуудын бүтээлээс тоглодог байсан бол Америкт өмнө нь тоглож байгаагүй бүтээлийг ч давтах боломжтой. Мөн Америкийн хөгжмийн сургуульд суралцаж байгаа хөгжимчдөд ансамбльд тоглох боломж олгодог. Харин энд төгөлдөр хуур тоглож сурч байгаа хүнд өөр ямар нэгэн зүйл турших боломж олддоггүй. Америкт олон удирдаач болон оркестртой хамтран ажилласан нь надад туршлагажих боломж олгосон гэж бодож байна.
-Одоо магистраа хамгаалахын хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн үг үү?
-Сургуулиасаа холгүй орших хөгжмийн академид цагаар ажилладаг. Мөн сургуулийнхаа багшийн туслахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус чиглэлээр суралцаж байгаа мессежийг зохиолуудаас нь шууд мэдэрдэг. Би түүний бүх бүтээлийг сонсох дуртай. Л.Бетховен ганцхан дуурийн хөгжмийн бүтээлтэй. Түүнийг нь ч сонсох дуртай. Дээр нь төгөлдөр хуурт зориулсан бүтээл цөөн учир надад сонгоход хялбар байсан юм. А.Моцарт гэхэд зөвхөн төгөлдөр хуурт зориулсан хэдэн арван бүтээлтэй шүү дээ. Л.Бетховены бүтээлийг дэлхийн бүх оронд тоглодог. Энэ суут зохиолчийн III концертоос төслөө эхлүүлэх болсон нь ч учиртай. Түүнийг энэ концертоор романтик эрин үеийг эхлүүлсэн гэж үздэг юм.
-Монголд урлагийн байгууллага цөөн учир хөгжимчдөд мэргэжлээрээ ажиллах боломж бага. Харин барууны орнуудад эсрэгээрээ байдаг. Та сургуулиа төгсөөд тэндээ ажиллах уу. Эсвэл эх орондоо ирэхээр төлөвлөж байна уу?
-Монголд мэргэжлээрээ ажиллах боломж хомс гэдэгтэй санал нэг байна. Хэдий авьяас, мэдлэгтэй ч мэргэжлээрээ ажиллах боломж хүн болгонд олддоггүй. Харин Европын орнуудад мэргэжлээрээ ажиллах орон зай ихтэй. Төгөлдөр хуурчийг явдал ч бий. Тэдний тоглолтыг сонсоход үнэхээр гайхалтай санагдана. Харин ур чадвартаа илүү анхаарсан нь тэдний хувьд дутагдалтай тал болж байна. Өөрөөр хэлбэл, аливаа бүтээлийг мэдэрч тоглодоггүй гэсэн үг. Энэ тухай Жулиардын их сургуулиас гаргасан сэтгүүлд нийтэлсэн байсан. Мөн оросууд бүтээлийг далайцтай, баатарлаг байдлаар тоглодог. Үүнээс шалтгаалаад өнгө аясыг гаргаж, мэдрүүлж чадахгүй байна. Тэгэхээр Европын зөв арга барилаар тоглодог хөгжимчид ирээдүйд манлайлах байх.
-Өмнө нь та тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаагаа дурссан. Хэзээ, хаана болох тэмцээнд оролцохоор төлөвлөж байна вэ?
-Ирэх есдүгээр сард Канад улсад зохион байгуулах олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээнд оролцохоор багштайгаа ярилцсан. Тэмцээнд оролцохын тулд юуны түрүүнд зохион байгуулагчид руу видеогоо илгээн оролцох эсэхийг шийддэг. Багш маань 89 настай ч хэдэн долоо хоногийн өмнө гаргасан алдааг мартдаггүй. Би түүнээс өдөр оюутнуудад төгөлдөр хуурын хичээл заадаг гэсэн үг.
-Жилийн энэ үед сургуулийн амралт эхлэх гээд завгүй байдаг. Харин та тоглолтоо хийхээр иржээ. Ингэж хичээлийн хажуугаар тоглолт хийхийг танай сургуулиас дэмждэг юм уу?
-Тийм ээ. Энэ тал дээр манай сургууль уян хатан ханддаг. Ялангуяа магистрын ангийнхныг тэмцээн, тоглолтод оролцоход дэмждэг. Тоглолтоо хийчихээд буцаж очоод шалгалтаа өгнө. Би энэ тоглолтоо өнгөрсөн оны намар хийхээр төлөвлөсөн. “Бүгд Бетховен” нэртэй төслийн маань эхний тоглолт болно. Л.Бетховенд төгөлдөр хуурт зориулсан таван бүтээл байдаг. Энэ таван бүтээлийг таван өөр симфони оркестртой тоглох төсөл юм. Төслөө 2020 онд багтаан хэрэгжүүлэхээр болсон. Тэгээд эх орноосоо эхлүүлэхээр төлөвлөсөн учир Улсын филармонийн симфони оркестрт санал тавьсан. Харин бусад тоглолтоо Америкийн дөрвөн өөр мужид, өөр удирдаачтай хийхээр зорьж байна.
-Олон бүтээлээс яагаад Л.Бетховены төгөлдөр хуурт зориулсан концертыг сонгох болов?
-Миний хамгийн хайртай хөгжмийн зохиолч бол Л.Бетховен. Энэ хүний уран бүтээлийн өнгө аяс, бүтээлээрээ илэрхийлэх гэсэн ур чадвараас нь хамаарч ангилдаг. Миний хэтийн зорилго “А” ангиллын төгөлдөр хуурч болох юм.
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төгөлдөр хуурч болоход цаг хугацаа, тэсвэр хатуужил, уйгагүй хөдөлмөр гээд олон зүйл хэрэгтэй. Бас гадаадад мэргэжлээрээ хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагатай байх?
-Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн төгөлдөр хуурч болох хоёр арга бий. Юуны түрүүнд дэлхийн төвшний П.Чайковский, Ф.Шопены уралдаанд амжилттай оролцож эхний дөрвөн байрт шалгарч чадвал “А” ангиллын төгөлдөр хуурч болох боломж нээгдэж байна гэсэн үг. Ингэж амжилтад хүрэх хэцүү. Дэлхий дээр хэдэн мянган гайхалтай төгөлдөр хуурч байгаа билээ. Гэхдээ ингэж амжилтад хүрэх амаргүй ч би оролдоод үзэхээр шийдсэн. Мөн өөр хэний ч олж хараагүй өнцгөөс ямар нэгэн бүтээлийг гаргаж дэлхийд таниулах арга бас бий. Энэ нь тэмцээнд оролцохоос арай хялбар байж магадгүй юм.
-Азийн төгөлдөр хуурчдыг үнэлэх үнэлгээ дэлхийд ямар байна вэ?
-Азиас Хятад, Солонгосын төгөлдөр хуурчид сүүлийн таван жилд эрчимтэй гарч ирж байна. Гэхдээ шүүмжлүүлж байгаа бүр шинэ зүйл сурдаг.
-Гаднын оронд төгөлдөр хуурчийг нэг удаа тоглуулахад ямар үнэлгээтэй байдаг бол?
-“А” зэрэглэлийн төгөлдөр хуурч 30 минут тоглоход 30 мянган ам.долларын үнэлгээтэй. Над шиг суралцаж байгаа төгөлдөр хуурчид оркестртой тоглохдоо дор хаяж 1500 ам.доллар авна. 30-40 минутын бие даасан тоглолт хийхэд 2000 ам.долларын үнэлгээтэй байдаг юм.
-Төгөлдөр хуурчид их дотогшоо хүмүүс шиг санагддаг. Үүнээс шалтгаалаад заримдаа стресстдэг байх?
-Өдрийн ихэнх цагийг төгөлдөр хуурынхаа ард өнгөрөөдөг. Тоглолттой үед амрах ч цаг гардаггүй. Хэт их ачаалал авсан үедээ стрессээ тайлахын тулд Далласын мэргэжил нэгт найзуудтайгаа тав тухтай орчинд ярилцаж суухыг илүүд үздэг дээ.
-Ярилцлагаа таны адил гадаадад мэргэжлээ дээшлүүлэхээр зорьж байгаа хөгжимчдөд зөвлөгөө өгч өндөрлүүлье гэж бодлоо?
-Гадаад явахаасаа өмнө бүх зүйлээ бэлдсэн байх хэрэгтэй. Хэрвээ Америкт суралцах гэж байгаа бол тоефлын оноотой байх шаардлагатай. Бас аливаа бэрхшээлд шантралгүйгээр өөртөө итгэлтэй урагш алхаарай.