Азийн топ модель, загвар өмсөгч Т.Туяамаа Австаралид бизнесийн удирдлагаар суралцахын зэрэгцээ “IMG Models” хэмээх дэлхийн хамгийн том агентлагийн Австралийн салбарт ажиллаж байгаа билээ. Модель бүсгүй гадагшаа гарч карьер эхлүүлсэндээ тун ч сэтгэл хангалуун байгаа гэнэ. Тиймдээ ч тэрбээр залууст хандаж, "Чадвал аль болох эрт л сургалтад сууж, өөрийгөө нээж таньж, мэдэж, боломж байвал гадагшаагаа илүү хүчээ үзээсэй гэж зөвлөмөөр байна. Зөвхөн Монголдоо сэтгэх биш, хайрцагнаас гарч, дэлхийн түвшинд өөрийгөө сориосой гэж бодож байна. Магадгүй би ирээдүйн Монголынхоо охид залууст дэлхийд өрсөлдөхөд нь туслах нэг ч гэсэн гүүр нь болохыг хүсч байна" хэмээн ярьжээ.