Монголчуудын түүхийн баатар болсон Чингис хааныг уран зөгнөлт киноны гол дүр болгосон бүтээл маргааш Хятад даяар нээлтээ хийхээр болжээ.Хятадын Монгол үндэстэн Хасчулуу уг киног найруулж, Францын найруулагч Жан Жак Анно продюсерээр ажилласан байна.
Түүхэн үйл явдлаас ялгаатай нь Чингис хаан өөрийн улс аймгийг удирдаж, далдын хар хүчний эсрэг тэмцэх ажээ.Өмнө нь Монгол, Төвд үндэстнүүдийн амьдралыг харуулсан арт төрлийн кино хийдэг байсан Хасчулуу анх удаагаа том төсөвтэй арилжааны кино бүтээсэн нь энэ гэнэ.
Чингис хааны дүрд Хонг Конгийн жүжигчин Уилльям Чан тоглосон байна. Тэр сүүлийн үед эх газрын Хятадын залуусын дунд од болж яваа жүжигчин гэнэ.Киног өнгөрсөн Даваа гарагт Бээжин хотноо мэргэжилтнүүдэд үзүүлсэн бол маргааш буюу Бямба гарагт Хятадын кино театруудаар гарч эхлэх ажээ.
Сэтгэгдэл (2)