Өчигдөр “Цахим банкны аюулгүй байдал ба төлбөрийн эрсдэл” форумыг “Хаан банк” болон Монголбанк, Монголын Банкны холбоотой хамтран зохион байгууллаа. Тус форумын үеэр банкууд технологио шинэчлэн, хэрэглэгчийн аюулгүй байдалд анхаарч байгаа ч хэрэглэгчид хайнга байгааг онцолжээ. Өөрөөр хэлбэл цахим аюулгүй байдал нь зөвхөн банкуудын үүрэг биш гэв. Сүүлийн үед манай улсад цахим халдлага хүрээгээ тэлж, интернэт банкаар мөнгөө алдаж хохирох тохиолдол элбэг гарч байгаа аж. Иймд иргэдийг цахим халдлагаас урьдчилан сэргийлэх үүднээс хэд хэдэн зөвлөмж хүргэж байгаа юм байна. Тухайлбал,
- Үйлчилгээний байгууллагад тооцоо хийхдээ пин кодоо хэлэхгүй байх. Картынхаа пин кодыг хэлснээр хакердуулах эрсдэлд ордог байна. Өөрөөр хэлбэл, цахим гэмт хэрэгтнүүд ресторанд зөөгчөөр ажилд ороод картын мэдээлэл хуулж авдаг аж.
- Твиттэр, Фэйсбүүк зэрэг сошиал хэрэгслийнхээ нууц үгийг, банкны картын нууц үгтэйгээ адилхан байлгахгүй байх. Аль алиных нь паспортыг ойр ойрхон солих.
- Харилцагчид гар утсаар төлбөр тооцоо хийх болсонтой холбоотойгоор хакерууд түүгээр нь дамжуулж байнга халдлага хийдэг байна. Тиймээс утасныхаа нууц үгийг хамгаалах нь чухал, хакеруудаас сэргийлж утсан дээрээ хамгаалалтын программ суулгах.
- Сошиал орчинд санал асуулга, сугалаа зэрэг хуурамч мэдээлэлд итгэхгүй байх. Иймэрхүү хуурам үйлдлүүдээр нууц үг хакердах тохиолдол гардаг байна. Нийт 50 иргэн рүү мэдээлэл явуулж, 7000 хүнийг хакердсан жишээ байна. Тухайлбал, өөрийгөө сориорой, таны индиан нэр юу вэ? Та урьд насандаа хэн байсан бэ? Та хэзээ гэрлэх вэ? Зэрэг асуулгууд руу орж нууц үгээ алдахгүй байх.
- Иргэд зочид буудал, кафед ороод үнэгүй wifi ашиглаж, данс, картын мэдээллээ алдахгүй байх зэрэг сэрмжлүүлэг хүргэсэн байна.
Сэтгэгдэл (1)