Blockchain.info мэдээлснээр, нийт олборлогдсон биткойний тоо 2016 оны арваннэгдүгээр сард 16 сая хүрч байсан бол өчигдөр 17 сая дахь биткойн олборлогджээ. Энэ нь алгоритмийн дагуу олборлогдох боломжтой нийт 21 сая биткойний 80%-тай тэнцэж байгаа юм.
Хамгийн анхны биткойн 2009 он нэгдүгээр сард олборлогдож байсан түүхтэй. Үүнээс хойш 200 хоногийн дараа нэг сая дахь биткойн олборлогдож байсан байна.
Сонирхуулахад, нийт биткойний 4.5% буюу 980,000 биткойн Сатоши Накамото нэрээр алдаршсан үл мэдэгдэх биткойны зохион бүтээгчид харъяалагддаг байна.
Эх сурвалж: CNBC
Сэтгэгдэл (3)