Диснейн компанийн “Үнсгэлжин” уран сайхны киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Лили Жеймс найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ. Тэрбээр Британийн хатан хааны амьдралаас сэдэвлэн бүтээсэн “The Crown” киноны од, жүжигчин Мэтт Смиттэй үерхэх болжээ.
Хос өчигдөр Нью Йорк хотноо болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.
Тэд харилцаа нууцлахыг хүсээгүй бөгөөд сэтгүүлчдийг үл тоон үнсэлцсэн аж.
Мэтт, Лили нар өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн киноны нээлтэд хамтдаа оролцож байсан ч өнгөрсөн сараас илүү дотноссон талаар гэрчүүд өгүүлэв.