Өнөө өглөө Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтод Английн “Ливерпүүл” баг Италийн “Рома”-г 5:2-ын харьцаатайгаар хожжээ. Улаануудын од тоглогч Мохамед Салах хоёр гоол оруулж, гоолын дамжуулалт хоёрыг өгсөн аж.
Египтын тамирчин гоол хийснийхээ дараа баяр хөөрөө гаргаагүй юм. Арга ч үгүй биз. Салах “Рома” багт 2015-2017 онуудад тоглож байсан билээ. Харин өнгөрсөн улирлын эхэнд “Ливерпүүл”-д 42 сая еврогоор очсон. Тиймдээ ч “Рома”-гийн хөгжөөн дэмжигчдийг хүндэлж, баяр хөөрөө айхтар гаргаагүй аж.