Дэлхийн дулаарал Эквадорын бүс нутгийг дайрч хор хөнөөл учруулж байгаа ба какаоны ургамал 2050 он гэхэд бараг устаж үгүй болно хэмээн эрдэмтэд анхааруулж байна.
Какаоны мод зөвхөн өндөөндөр чийгшилтэй, хангалттай бороо ордог, азотоор баялаг хөрс, салхинаас хамгаалагдсан газар л ургадаг аж.
М&М болон сникерс шоколадыг үйлдвэрлэдэг Марс компани энэхүү эрсдлийн эсрэг ажилд 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Калифорний их сургуулийн эрдэмтэд CRISPR-Cas9 нэртэй төхөөрөмжийг ашиглан какаоны ДНХ-г өөрчилж, шоколадыг аврах төлөвлөгөөтэй байгаа ч энэхүү төсөл нь хугацаа их шаардана гэжээ.