Хамгийн үнэтэй гэрэл зураг
"Хий үзэгдэл” зохиогч нь: Питер Лик. 6 500 00 ам.доллар. 1999 онд Австралийн гэрэл зурагчин Питер Ликийн авсан “Хий үзэгдэл” гэдэг хар-цагаан өнгийн гэрэл зургийг дуудлага худалдаанаас 6,5 сая ам. доллараар худалдан авчээ. Гэрэл зурагчин энэ зургаа АНУ-ын Аризона муж улсын нэгэнагуйд авсан байна.
Жижигхэн нүхээр агуй дотор гэрэл тусч буй нь харагдана. Зурагчны өөрийнх нь хэлснээр, энэ гэрэл нь хий үзэгдэлтэй төстэй дүрс бий болгожээ. Тиймээс тэрээр өөрийн бүтээлийг “Фантом” буюу “Хий үзэгдэл” гэж нэрлэхээр шийдсэн байна.
Хамгийн үнэтэй даашинз
Нэрт дизайнер Уильям Травиллагийн Мэрилин Монрод зориулан хийсэн цагаан өнгийн даашинз. 4 600 000 ам.доллар– дээр нь хураамжийн 1 000 000 ам.доллар. Мэрилин Монрогийн хамгийн алдартай зургийг газар доорхи агааржуулалтын нүхний сараалжин төмөр дээгүүр явж өнгөрөх үед авчээ. Тэрээр 1955 онд бүтээсэн “Долоон жилийн загатнаа” кинонд энэ даашинзтайгаа тоглосон юм. Ийнхүү уг даашинздэлхийн киноны урлагт шүтээн болсныг тэмдэглэвэл зохино.
Николь Кидманы даашинз (Christian Dior-ын). 2 000 000 ам.доллар юм. Тэрээр 1997 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр байгаа нь.
Хамгийн үнэтэй цүнх
Матрын цайвар өнгийн арьсаар хийсэн “Hermes Birkin” цүнх. Дуудлага худалдаагаар 379 261 ам. доллараар худалджээ. Энэ цүнхийг 240 бриллиантан шигтгээ бүхий 18 каратын цагаан алтаар чимсэн байна
Хамгийн үнэтэй сүрчиг
DKNY Golden Delicious сүрчиг. 1 000 000 ам.доллар юм. Энэ сүрчигний бортого нь л гэхэд“Estee Lauder Companies Inc” компанид хийсэн урлагийн жинхэнэ бүтээл юм.Цагаан алт оролцуулан 14 каратын шар алтаар хийсэн саванд 2909 ширхэг бриллиант шигтгэжээ.
Савны дээр гоё улаан бриллиант байдаг.Саван дээрээс зууван хэлбэртэй бадмаараг чулуу, 15 дугуй ягаан бриллиант, шар индранил, Турмалин параибын үнэт чулуу, олон зуун жижиг цагаан бриллиантыг харж болно. Сүрчиг нь зандан мод, алим болон ванилийн цахирмаа цэцгийн холимог үнэртэй юм.
Clive Christian-ы Imperial Majesty Perfume сүрчиг. 215 000 ам. доллар. Энэ сүрчигний бортогыг францын маш сайнчанарын баккар болороор хийжээ. Савны хүзүүг 18 каратын алтан фольгагаар бүрсэн байна. Савны бөглөөг 5 каратын бриллиантаар чимэглэжээ. Нийтдээ 10 ийм сав хийснийг тэмдэглэвэл зохино. Кейти Холмс Том Крузтэй гэрлэх өдөр ийм сүрчиг хэрэглэжээ.
Хамгийн үнэтэй цэцэг
Кадупул (Epiphyllum Oxypetalum). Кактусын энэ хосгүй цагаан цэцэг дэлхийд хамгийн ховорт тооцогддог бөгөөд ганц удаа шөнө л цэцэглэдэг байна. Уг цэцэг ердөө хэдхэн цагийнлнастайучиртүүнийг бараг харах боломжгүй юм. Ийм цэцгийг хэзээ ч худалдаж байгаагүй, тиймээс түүнийг хосгүй хэмээн үзэж болно.
Жульеттагийн сарнай.15 800 000 ам. доллар. Өнөөгийн дэлхийд энэ цэцэг ер бусын ховор. Цэцгийг 15 жил арчилсан нэг цэцэрлэгч 2006 онд Жульеттагийн сарнайг 15.8 сая ам.доллараар худалдсан байна.
Хамгийн үнэт чулуу
Улаан өнгийн Moussaieff Red Diamond бриллиант. 8 000 000 ам. доллар. Дэлхийд ердөө 30 ийм чулуу байдаггэнэ. Эдгээрийн олонхи хагас карат орчим жинтэй.ристалл маягийн сараалжны дүрс өөрчлөгддөгөөс улаан өнгө үүсдэг байна. 1990 онд бразилын “Триангулу-Минейру-и-Алту-Паранаиба” гэдэг газраас энэ чулууг олжээ.
Хамгийн үнэтэй зургууд
Мона Лиза. Гиннессийн номонд “Мона Лиза” хөрөг зураг хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд учир нь түүний даатгалын үнэ нь хамгийн их юм. Зураг Луврын музейд байдаг бөгөөд түүнийг 1962 оны арванхоёрдугаар сарын 14-нд 100 сая ам.доллараар худалдан авчээ. Инфляцыг харгалзан үзвэл одоо түүний үнэ нь 790 сая ам. доллар ажээ.
“Солилцоо” зургийг зохиогч нь Виллем де Кунинг. 300 000 000 ам.доллар. Хийсвэр экспрессионист зураачВиллем де Кунингийн (1904-1997) энэ зураг нь шинэ ертөнцийн гаж бодит байдлыг тусган харуулдагбайна. Зураг 200,7 х 175,3 см-ийн хэмжээтэй бөгөөд 1955 онд зурж дуусгажээ.
2015 оны есдүгээр сард зургийг 300 сая ам. доллараар худалдсан нь түүнийг дэлхийд хамгийн үнэтэй зураг болгосон юм.