АНУ-ын Флорида мужийн Жесонвиллийн төрөх газраас 18 жилийн өмнө дөнгөж төрсөн охиныг хулгайлсан хэрэг гарч байжээ. Тэгвэл 18 жилийн дараа Америкийн хууль сахиулагчид хүүхэд хулгайлсан хэрэгэнг олж илрүүлжээ.
Камийя Мобли нэртэй энэ охин өнгөрсөн бүх хугацаанд Өмнөд Каролинд өөрийг нь хулгайлсан Глории Уильямсынд амьдарч, түүнийг өөрийнхөө төрүүлсэн эх гэж бодож явсан байна. Харин Моблийн хэн болохыг ДНК-ийн шинжилгээгээр тогтоожээ.
Охиныг 1998 онд хулгайлсан бөгөөд Глория Уильямс охиныг төрүүлсэн эх 16 настай бүсгүйтэй төрөх тасагт хэдэн цагийг өнгөрүүлээд охиныг халуунтай байна гээд авч гараад эргэж ирээгүй гэнэ. Цагдаагийнхан түүнийг ямар зорилгоор хүүхэд хулгайлсан болохыг хараахан тогтоогоогүй байна. 51 настай Уильямст өөрийн хүүхдүүд бас байдаг гэнэ. Уильямст одоо хүн хулгайлсан хэргийн төлөө бүх насаар нь хорих ял нүүрлэж болох ч яг түүнийг буруутгаж эхлээгүй байна.
Камийя Мобли бүсгүй ч өөрийнхөө интернет сүлжээнд Глория Уильямсыг гэмт хэрэгтэн биш гэж бичжээ.