“Мы крепки как земля, как основание юрты, которой не страшна буря. Вся Монголия станет, словно один крепкий кулак” /”Бид газар дэлхий шиг, цасан шуурганд ч үл ажрах гэрийн тулгуур мэт бат бөх. Бүхий л Монгол нэгэн зангидсан нударга мэт чанга хатуу байх болно”/- энэхүү тал нутгийн рэп бараг л төрийн дууллаас ч илүүтэй эх оронч, үгс нь яг л уриа дуудлага мэт сонсогдоно.
Тэдний клип хит-парадад дээгүүрт орж, аялгуу нь Улаанбаатарын гудамжаар эгшиглэнэ. №1 рэпер Big Gee-гийн үгс эртний эзэнт гүрнээс угшилтай ард түмний үндэсний үзэл санааг базаж өгсөн мэт санагдахаар.
“Бид Бөртэ чоно болон Гуамаралаас гаралтай үндэстэн бөгөөд агуу эзэнт гүрнийг байгуулж чадсан тухай би дуулдаг. 21-р зуунд олон тооны шинэ Чингисхааныг төрүүлэх ёстой” хэмээн Big Gee ярьж байна.
Бөртэ чоноос гаралтай гэх эртний өвгөдийнх нь тухай домог энд бараг л итгэл үнэмшил нь болсон гэхэд хилсдэхгүй. Монголчууд үндэсний үзэл санаагаа 20-р зууны төгсгөл хавьд мөнхөлж чаджээ.
Энэхүү билэг тэмдэг Улаанбаатар хотоос зүүн зүгт 50-иад км зайд оршино. Хэмжээлшгүй их эзэнт гүрэн хэзээ нэгэн цагт оршиж байсан талын дунд гангаар цутгаж суурилуулсан 40 метрийн өндөр дээрээс Чингисхаан алсыг сүр бараатай ширтэх аж. Түүний өнгөрснөөс одоог халиаж буй мэт сүрлэг харцыг өөр хаанаас ч олж чадахааргүй мэт. Дэлхийн хамгийн өндөр морьт хөшөөг сүндэрлүүлэхэд 250 тонн металл оржээ. Монгол орны өнө эртний хүчирхэг билэгдэл нарны туяанд гялалзан, тус улсын маргаашийн гэрэл гэгээг билгэдэх аж.
Сэтгэгдэл (1)