"The Voice Of Mongolia" шоуны дуулиант оролцогчдын нэг болох С.Идэрмаа "+18" төрлийн жүжигт дүр бүтээхээр болжээ. Шинээр хүч түрэн гарч ирж буй залуу жүжигчин тэрээр "Зүрхний хилэн" уран сайхны кинонд тоглоод байсан бол энэ удаад тэрээр Монголын урлагийн ертөнцөд сор болон гялалзсан сайхан бүсгүйчүүдтэй нэгдэн "Ангарагаас ирсэн эмэгтэй" +18 модерн драмын жүжгийн гол дүрийг бүтээхээр болжээ. Түүнтэй хамтран жүжигчин Ундармаа гол дүр бүтээж байгаа бөгөөд тус жүжигт яруу найрагч Эмүжин, найруулагч Баясгалан, хөгжмийн зохиолч Ангирмаа, дизайнер Ариунаа Сүри нар хамтран ажиллаж байгаа ажээ. "Бүсгүйчүүдийн аз жаргалыг эрчүүдийн зүрхэнд үйлдвэрлэдэг" хэмээх тодотголтой тус жүжиг 5-р сарын 4-нөөс 5-р сарын 17-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох ажээ.
Сэтгэгдэл (1)