“Волво XC90” хэмээх автомашин 2002 онд Их британийн зах зээлд 50000 ширхэг борлуулагдсан бөгөөд өнгөрсөн хугацаанд “Волво XC90” унадаг нэг ч жолооч, зорчигч осолдоогүй гэсэн судалгаа гарсан байна. Татчамын бие даасан судалгааны багийн үнэлгээгээр хамгийн найдвартай, аюулгүй тээврийн хэрэгслээр “Волво XC90” тодорсон нь 2015-2016 онд тэргүүлсэн Ауди-кю маркийн автомашинтай энэ зэрэгцжээ. Камерын хэрэглээ болон аюулыг зайнаас мэдэрч жолоочид сануулга өгөх дуран “Радар” төхөөрөмжийг бусдаас түрүүлж суурилуулсан нь Волвогийн амжилт байв.
Гэнэтийн тохиолдолд өөрөө зогсох /тоормослох/ удирдлага буюу шинэ аюулгүйн систем /AEB Систем / нь аюулгүйн бүсний хэрэглээнээс хойшхи хамгийн дорвитой дэвшил гэдгийг Татчамын судалгааны багийнхан онцолж байна. Европ дахь шинэ машины аюулгүй байдлын үнэлгээг тогтоох байгууллагын тооцооллоор уг системийг суурилуулснаар гэнэтийн ослын эрсдэл 38 хувиар буурсан гэнэ. Англид гурван машин тутмын нэг нь шинэ аюулгүйн системтэй бөгөөд жолооч, зорчигчдын аюулгүй байдлын үүднээс худалдан авагчдад стандарт АEB тохиргоотой автомашин авахыг зөвлөдөг байна.
Jaguar Land Rover, Ford, Kia зэрэг автомашин үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн загварууддаа уг системийг суурилуулсан ажээ.
Аюулгүй байдалд “стандарт” бий.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (1)