Мэргэжлийн боксын хөнгөн жингийн дэлхийн аваргын тулаанд Японы тамирчид нийт 16 тэмцээн дараалан өрсөлдөгчөө цэвэр ялсан амжилтын эзэд. Энэ сарын 15-ны өдөр зохиогдох гуравдахь удаагийн тулаанд уг рекордыг шинэчлэхээр Мэргэжлийн боксын хөнгөн жингийн тамирчин Манами Хига бэлтгэл сургуулилтаа хийж байна. Тэрбээр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орохынхоо өмнөхөн “Би тэмцээний эхний тойргоос л бүх хүчээ дайчилна” хэмээн сэтгэлийнхээ үгийг хуваалцсан байна. Манами Хига нь Окинава мужид төрсөн өдгөө 22 настай залуу тамирчин бөгөөд дэлхийн боксын холбооны хөнгөн жингийн аварга шалгаруулах ганцаарчилсан тулааны цэвэр ялалтаар Японы рекордыг 15 дугаар байр хүртэл урагшлуулж чадсан нэгэн. Манами Хига энэ удаад дэлхийд чансаагаараа хоёрдугаарт бичигддэг Никарагуа улсын Кристофер Росалестай таарсан байна. Тэрбээр өөрийн өрсөлдөгч Манамигийн талаар “Би Манамигийн тулааны хэв маягийг маш нарийн судалж, тууштай хичээллэсэн болохоор нөгөөдөр Манамигийн хувьд ялагдах нь гарцаагүй” хэмээсэн байна. Тэдний тулаан энэ сарын 15-ны өдрийн орой, Ёкохамагийн Аринад болно.
Мэдээг: Л.Мөнхнаран
Эх сурвалж: NHK спорт мэдээ