Францын их сургуулийн эрдэмтэд 3D хэвлэгч ашиглан орон сууц бүтээсэн байна. Уг орон сууц нь 92 м2 талбай бүхий таван өрөөтэй. Орон сууцны барилгын эх биеийг босгосны дараа хананы завсарт цемент цутгаж, дүүргэсэн аж. Мөн халаагуур, сэрүүцүүлэх төхөөрөмжийн хэрэглээг хянах зорилгоор дулаан хэмжих болон чийгшил тогтоох төхөөрөмжийг давхар суурилуулжээ. Оршин суугчид хэдийнэ захиалгаа өгөөд эхэлсэн ба эхний орон сууц зургаадугаар сард ашиглалтад орох гэнэ.
Л.Мөнхнаран , эх сурвалж: NHK