Найздаа “Лексус 470” машинаа үнэ тохирч зарсан ч мөнгөө авч чадалгүй
хоосон хоцорсон жүжигчин М.Магнай буюу М.Баярмагнайгийн тухай 24
баримтыг хүргэж байна.
Найздаа “Лексус 470” машинаа үнэ тохирч зарсан ч мөнгөө авч чадалгүй хоосон хоцорсон жүжигчин М.Магнай буюу М.Баярмагнайгийн тухай 24 баримтыг хүргэж байна.
1. Магсаржалам овогтой Баярмагнай 1978 оны 10-р сарын 6-нд Баянхонгор аймагт төрсөн. Тэр үед Баянхонгор аймгийнхан хүүхдүүддээ Баярмагнай гэх нэр хайрлах нь элбэг байсан гэдэг.
2. Тэрбээр эхнэр хоёр хүүхдүүдийн хамт “Marshal town” хотхонд аж төрдөг. М.Магнайгийн ээж нь цэцэрлэгийн багш, аав нь хөдөлмөрийн багш бөгөөд маш сайхан хөгжим тоглодог хүн байдаг ажээ.
3. 1986-1996 онд Баянхонгор аймгийн Нэгдүгээр 10 жилийг төгссөн. Улмаар 1996-2000 онд СУИСургууль кино драмын ангийг төгсчээ.
4. СУИС-ийг төгсөөд УДЭТ-т жил гаруй ажилласан. Харин хошин урлагт 2002 оноос Лхагваа ах, Батзаяа ахын саналын дагуу орж байлаа. “Эрхэм элч” болон “Өнгөт инээд” хамтлагт ажиллаж байгаад 2007 оноос “Маск” продакшнийг байгуулан ажиллаж байна.
5. Багадаа “Монхоо” хочтой явсан тэрээр насан багын найзуудаа хаядаггүй жудагтай эр гэлцдэг. Унаган багын найз Жаргалдаа нэгэн удаа цоо шинэ “Аксент верна” маркийн автомашиныг тоглолтынхоо орлогоор авч өгчээ. “Найзынх нь тоглолт овоо байлаа. Миний найз наадхаараа хөл залгуул. Халтуур хийгээд амьдрал ахуй чинь дээшилдэг бол хий. Хүн ажилгүй л байж болохгүй шүү” гээд түлхүүрийг нь гардуулж өгсөн ажээ.
6. Гавъяа шагнал: Тэргүүний залуу алтан медаль , хамтлагаараа Азтай бадарчин цолын эзэн, Ардчилсан СЗХ-ны “Алтан од” шагнал мэргэжлийн жүжгийн дууны анхдугаар тэмцээнд тэргүүн байр.
7. Бага насныхаа тухай: Миний бага нас Баянхонгор аймагт өнгөрсөн. Хүүхэд байхдаа дуу хөгжим их сонирхоно, бас кино үзэх дуртай байлаа. Одоо бодох нь ээ, урлагт дуртай хүүхэд байж. Сургуулийнхаа урлагийн үзлэг, урлагийн тэмцээнд их оролцдог, мөн спортод сонирхолтой байсан л даа. Мэргэжлийн хувьд сонирхлоороо л сонгосон. Эхэндээ манайхан намайг жүжигчин болно гэхэд жаахан дургүй байсан. Гэхдээ хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд хөдөлмөрлөж яваа учраас мэргэжилдээ эзэн болж чаддаг гэж боддог.
8. Нэгэн удаа “Киви” хамтлагийн шаргал үст Укатай нэр холбогдож багагүй шуугиан тарьж байсан. Тэрээр Укагийн дугаарыг олж авснаас хойш өдөр шөнөгүй залгаж, залхаасан гэх юм билээ. Мөн мэргэжил нэгт Х.Одмаа хэмээх бүсгүйтээ амрагийн холбоо тогтоож байсан хэмээн нилээдгүй шуугиан тарьсан. Х.Одмааг МҮОНТ-ийн Гэрэлтэй цонх нэвтрүүлгийн редактор, хөтлөгч гэдгээр нь мэдэх хүмүүс олон.
9. М.Магнай АНУ-д олон жил амьдарч байгаад Монголдоо ирсэн нэгэн найздаа “Лексус 470” машинаа үнэ тохирч зарсан ч мөнгөө авч чадалгүй хоосон хоцорчээ.
10. Ойр дотны найзууд нь түүнийг “Хүүхэд шиг найзархуу гэнэн зан, сайхан сэтгэл нь хааяа өөрт нь тус биш ус болоод байх юм” хэмээн халагладаг ажээ.
11. Түүний гэргийг Нарантунгалаг гэдэг. Түүний эхнэрийнх нь төрсөн нутаг Төв аймаг учир М.Баярмагнай эхнэрийнхээ нутгийг их зорьдог байна. Гэхдээ зорих бүртээ хадам аавдаа томоохон бэлэг бэлтгэдэг заншилтай нэгэн.
12. Тэрбээр намрын цагт өдөржин тарваганы дош сахиж хэвтдэг юм гэсэн. Чөлөөт цагаараа мөн сагс, шатар тоглох, ном сэтгүүл унших зэргээр өнгөрөөдөг. Дурьдалгүй өнгөрөөж яавч болохгүй бас нэг хобби нь загас тэжээх, марк цуглуулах ажээ.
13. Хадам аавдаа Марк-2 машин бэлэглэхэд нь баярласан хадам нь түүнд хурдан удмын даага зүсэлж өгсөн төдийгүй өнөө даага нь өвлийн уралдаанд нэлээд дээгүүр давхиж хадам, хүргэн хоёрын магнайг тэнийлгэсэн гэдэг.
14. Маск продакшины жүжигчин Баярмагнай оюутан байхдаа ямар ч бүсгүйг найрчихдаг сэргэлэн нэгэн байж. Харин дуучин Оюумаад дурлаж нүүр өгөхгүй болохоор нь зургийг нь хүртэл нандигнан хадгалчихаад зурагтай нь ярьж суугаад дотуур байрныхаа хэсэг нөхдөд баригдаж хөгөө чирж байсан удаатай санж.
15. “Хамрын ханиад” байнга хүрдэг байсан жүжигчин маань ангийн анд СТА Д.Баттөмөрөөр эмчлүүлдэг байж. Түүнийг нь мэддэг ангийнхан нь “Магнай минь наад том хамар чинь уначих вий дээ” гэж хошигнодог байжээ.
16. Монголын үндэсний бөхийн холбооноос 4096 бөхийг нэгэн зэрэг барилдуулж, Гиннесийн номд бүртгүүлэх ажилд өөрийн биеэр оролцож байсан. Тэрээр өөрийгөө чамгүй сайн барилдана гэж энэхүү арга хэмжээнд орсон нь лавтай.
17. Тэрбээр багадаа секц, дугуйланд хичээллэж байхдаа барилддаг байсан аж. Одоо жүжиглэх, дуулах, бүжиглэх гээд л төрөл бүрийн авъяастайн дээр волейбол маш сайн тоглодог гэнэ шүү.
18. Тэрээр байцаатай хуурга, цуйван идэх дуртай бөгөөд таалагддаг өнгөний хувьд хар, цэнхэр, цагаан юм.
19. Хүндэлдэг хүн: Өөрөөсөө ахмад хүн, аав, ээж, хамт олон, хань ижлээ хүндэлж явдаг.
20. Зорилго: Олон зорилготой бүгдийг нь биелүүлэхийг зоридог.
21. Өндөр: 186см, харин жингийн хувьд нилээн мираалаг гэдгийг хүн бүхэн мэдэх биз ээ.
22. Монголд анх удаа хийгдэж буй 3D кинонд тоглосон. Жижигхэн боловч кинонд чимэг болмоор дүрд тоглосон шүү./инээв/ Хөдөөний хашир хэрнээ юм юманд гap дүрж, хэрэгт дурлаж явдаг тийм нэг өвгөн. Манай чавганцын дүрд УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэг тоглосон.
23. Хөгжилтэй явдал: Хэдэн жилийн өмнө зурагтаар дөрөвдүгээр сарын 1-нд “UB палас”-т үнэгүй тоглолт хийхээр болсон тул ирж үзээрэй гэж хэлчихээд худлаа ярьснаа залруулахаа мартчихсан гэдэг. Гэтэл “UB палас”-т тоглолт үзэх гэсэн олон хүн цуглараад бөөн юм болж байжээ. Ингээд тэрээр цугласан олноос очиж дөрвөн сарын нэгний наргиан байсан гэдгээ хэлж уучлал гуйжээ.
24. Зүү орох зайгүй хоёр найзтайгаа хамтран байгуулсан “Маск” продакшны төрсөн өдөр өчигдөр болсон юм.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (21)