ОХУ-ын шоуны одууд нь Европын орнуудын паспорт эзэмшигч болцгоогоод удаж байна. Шинжээчдийн үзэж байгаагаар алдартай уран бүтээлчид яагаад гадаад орнуудад татагддаг вэ гэдэг дээр ихээхэн санал зөрөлдөөнтэй, басхүү тэднийг зэмлэн буруушаах хүмүүс ч олон байгаа ажээ.
Сүүлийн үед Европт ойртох, гарахыг хүссэн хүмүүсийг ОХУ-ын нэртэй сэтгүүлч, телевизийн од Максим Галкин, Оросын эстрад урлаг, шоу бизнесийн хатан хаан Алла Пугачева нар тэргүүлэх болжээ. Тэд вэбсайтад Киприйн паспорт авсан тухайгаа бичсэн байна.
Хэрэглэгчид энэ мэдээллийг уншичгаагаад маш их санаа нь зовцгоож байгаагаа мэдэгдсэн нь хойд хөршид өрнөж байгаа ихээхэн дуулиантай асуудал болоод байгаа ажээ. ОХУ-ын ард иргэдийн дунд ихээхэн нэр хүндтэй энэ хосууд нутаг орноо орхин зугтахаар шийдсэн нь сүүлийн үеийн дуулиан болоод байгаа аж.
Энэ мэдэгдэл үнэн үү гэдэг нь ОХУ-ын ард иргэдийн дунд зөвхөн тааврын мэтгэлцээн болоод л үлдэхгүй нь тодорхой болоод байгаа гэнэ. Гэхдээ үнэн хэрэгтээ М.Галкин, А.Пугачёва болон бусад олон одууд Европыг сонирхож эхнээсээ дүрвэж эхлээд байгаа нь гарцаагүй үнэн болоод байгаа аж.
Дээрх хоёр оддын ОХУ-аас дүрвэн гарч байгаа талаар зохиолч, сэтгүүлч В.Шендерович “Бидний зарим нь яах аргагүй Израйлын иргэд мөнөөсөө мөн. Гэхдээ бид аргагүй л даяарчлагдсан дэлхий ертөнцөд амьдарцгааж байгаа учир энэ нь яах аргагүй ОХУ-аас дүрвэн гарцгаах учир шалтгаан байхыг ч үгүйсгэх аргагүй юм” гэсэн байна.
Д.Түвшин
Сэтгэгдэл (9)