“Universe best songs” наадмын шилдэг оролцогч О.Дөлгөөн “хорьж болохгүй хорин нас”, “Чи бол зураач” гэсэн дуунуудаараа залуусд танигдсан нэгэн. Тэрээр Солонгосын иргэншилтэй хэдий ч өөрийгөө би монгол улсын иргэн хэмээн боддог, иргэншил Солонгосынх гээд Солонгос хүн болохгүй хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхйилсэн байдаг. Сүүлийн үед реппэр бүсгүй маань уран бүтээл гаргахгүй харин сошиалаар жиргэх болсон. Тэрээр анхлан мяраалагдуу эмэгтэй байсан бол одоо танигдахын аргагүй эрс өөрчлөгджээ. Зарим нэг эх сурвалжаас үзэхэд түүнийг Солонгосын “ID” гоо сайхны эмнэлгийн моделиор ажиллах болсон гэнэ. Зарим нэг нь түүний эрс өөрчлөлтийг тус эмнэлэгтэй холбон тайлбарлах аж. Харин Дөлгөөн өөрөө “энэ байгаа маань миний стиль. Би барби биш, хэн нэгнийг дууриаж “хөлөө хөлдөөхгүй”. Би өөрийнхөөрөө баймаар байна. Би та нарыг хүндэлдэг. Тийм болохоор та нар ч гэсэн намайг ойлгож хүндлээч гэж хүсмээр байна” гэсэн байдаг. Дашрамд дуулгахад Дөлгөөн найз залуутай болоод багагүй хугацаа өнгөрсөн. Тэрээр найз залуугийнхаа төлөө ч ийн өөртөө эрс өөрчлөлт хийсэн байж болох талтай. Ингээд түүний сүүийн үеийн зургуудаас дэлгэе.