Туркийн Анталъяа хотод жүдо бөхийн гранпри маргааш “Аntalya spor salоnu” спортын ордонд эхэлнэ. Энэ тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд “Чингис хаан” одонт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэх гэж байна. Тухайлбал, тэмцээний 60 кг-ын жинд Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдах юм. Тэмцээнд оролцогчид өнөөдөр сугалаа татах бол маргааш хөнгөн жингээр эхэлж, ням гаригт өндөрлөх юм байна.
Сэтгэгдэл (1)