Түүнийг гаднаас нь харвал 30 настай гэхэд хэн ч итгэмээр. Гэвч Ху Хай гэдэг энэ "өвгөн" хэдийнэ 70 нас шүргэж яваа гэнэ.
Тэрээр 1950 онд төрсөн бөгөөд урьд нь эдийн засагчаар ажиллаж байжээ. 2016 онд Шанхай хотын ахмад настнуудын дунд явуулсан загвар өмсөгчдийн тэмцээнд түрүүлснээр тэрээр улс орон даяар алдаршсан байна.
"Тэтгэврийн өвгөн" насан туршдаа тогтмол бэлтгэл сургуулилт хийж, гэдэсний бүжиг, йогоор хичээллэж байжээ. Түүнийг одоо орон нутгийн телевиз нэвтрүүлэгтээ байнга урьж оролцуулдаг байна.
Тэр “Дэйли мейл” сонинд өгсөн ярилцлагадаа амьдралын идэвхитэй хэв маяг, эерэг санаа бодол ийм бие галбиртай байгаагийн гол нууц гэж дурджээ.
“Залуу нас гэдэг бол сэтгэлгээ, бодол санаа. Хүн болж байгаа үйл явдлыг сонирхож, амьдралдаа ямар нэг шинэ зүйлийг сэдэж байгаа бол тэр хөгширдөггүй. Хэрвээ үргэлж ийм байвал, бид удаан хугацаагаар залуу байх болно. Тиймээс намайг олон сонирхолтой ажил хүлээж байна гэсэн бодолтойгоор би өглөө бүрийг угтахыг мэрийдэг” гэж тэрээр хэлсэн байна.
Сэтгэгдэл (4)