Уран яруу хоолойгоор олон танигдсан дуурийн дуучин од бүсгүй гэр бүлийн хамт театраас хөөгдсөн гэвэл та итгэх үү. Тэгвэл ийм нэгэн явдал болсон нь цахим ертөнцөд нийтлэгджээ. Бүр Английн Лондон хотын театраас Анна Нетребког жүжиг эхлэхээс өмнөхөн гаргасан байна.
Тус театрт "Алладин" жүжгийг үзэхээр нөхөр Люсиф Эйвазор болон хүүгийн хамт очсон бөгөөд үзвэр эхлэхээс таван минутын өмнө тэднийг театраас гаргасан гэнэ. Учир нь, суудал давхардсан тасалбар борлуулсан байжээ: Энэ талаар Анна Нетребко инстаграм хуудсаараа дамжуулан "Лестерийн талбайн дэргэдэх касснаас бид тасалбар худалдаж авсан. Бүр 600 евро төлсөн" гэжээ.
Ямартай ч од бүсгүй гэр бүлийн хамт театраас хөөгдсөн нь олны анхаарлыг ихэд татаж байна. Харин бусад асуудлыг тасалбар борлуулсан газар тодорхой болгох биз ээ.
Сэтгэгдэл (2)