Бостон Сэлтикс баг чөлөөт агент Шон Килпатриктай 10 өдрийн гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл өмнө нь цацагдаад байсан билээ. Тэгвэл өөр нэг баг тэднээс өрсөж Шон Килпатриктай урт хугацааны гэрээ байгуулж чаджээ. Тэр баг бол Чикаго Буллс.
Чикаго Буллс баг чөлөөт агент Шон Килпатриктай 3 жилийн 6.2 сая долларын гэрээг үзэглэсэн байна. Гэрээний эхний жил л баталгаатай бөгөөд үлдсэн хоёр жилийг үргэлжлүүлэх эсэхийг Буллс баг шийдэх эрхтэй гэж тусгаж өгсөн байна.
Өөрөөр хэлбэл Шон Килпатрик энэ улирлын цалин болох 2.1 сая долларыг авах нь баталгаатай бөгөөд ирэх хоёр жилд авах 4.2 сая доллар нь түүний хэр сайн тоглохоос хамаарах юм.
28 настай хамгаалагчийн хувьд карьертаа Тимберволвес, Наггетс, Нэтс, Бакс багуудад тоглож байсан билээ.